Брэндийн Хөрөнгө

Лого хөтөч

Манай лого ProBit Global-ыг төлөөлж буй хамгийн чухал бэлэг тэмдэг бөгөөд брэндийн дүр төрхийг олонд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа лого дээрх бүх элементийн хэлбэр, харьцаа ижил байх ёстой. Бид босоо хэлбэрийг ашиглахыг илүүд үздэг. Нөхцөл байдал таарамжгүй тохиолдолд л зөвхөн хэвтээ хэлбэрийг ашиглаж болно.

Босоо
Хэвтээ

Брэндийн нэрийн зааварчилгаа

Та ProBit Global брэндийн нэрийг бичихдээ төөрөгдөл учруулахгүйн тулд дараах зүйлсийг анхаарч үзэх нь зүйтэй.

Манай брэндийн нэрийн үсэг бүрийг томоор бичнэ.

'ProBit' гэсэн үгийн 'B' үсгийг томоор бичих ёстой.

'ProBit' гэсэн үгийг дангаар нь ашиглах ёсгүй.

Тэдгээрийг хооронд нь ялгахын тулд 'ProBit' болон ‘Global’ гэсэн үгийн хооронд зай ашиглах ёстой.

Өнгөний зааварчилгаа

ProBit Global Хурц Цэнхэр өнгө бол ProBit Global-ыг бэлгэдэж буй брэндийн өнгө юм. Та цайвар эсвэл бараан дэвсгэрийн аль алинд нь хамгийн сайн тодруулалтыг өгөхийн тулд доорх гүн цэнхэр өнгөний цуглуулгаас өнгө сонгох боломжтой.

PROBIT GLOBAL Ultramarine

HEX #4231c8
RGB 66 49 200
CMYK 90 90 0 0
PANTONE 2369 C

Ultramarine (For Dark Theme)

HEX #504ced
RGB 80 76 237
CMYK 83 71 0 0

PROBIT GLOBAL Gray

HEX #7b7b7b
RGB 123 123 123
CMYK 60 52 48 0

Түншлэлийн зааварчилгаа

Энэ зургийг харж ProBit Global логог түншийн логотой хамт харуулах бөгөөд логоны байрлал ба хэмжээг өөрчилж болохгүй. Хэрэв өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай бол логоны харьцааг хадгалж, логоны эргэн тойронд хангалттай зай байлгах ёстой.

Хориглолтууд

Манай логоны хэлбэр болон харьцааг хадгалах ёстой бөгөөд элемент, эффект, өнгийг гажуудуулах, өөрчлөх зэргээр хөндлөнгөөс аливаа засвар өөрчлөлт хийхийг хориглоно.

Логоны харагдах байдал, хэмжээг сунгаж эсвэл хазайлгаж болохгүй.

Логоны ард арын дэвсгэр нэмж эсвэл давхарлаж болохгүй.

Логоны элементүүдийн хэлбэр, хоорондын зайг өөрчилж болохгүй.

Өнгийг дураараа хольж болохгүй.

Логоны фонтыг тохируулж болохгүй.

Логонд сүүдрийн эффект үзүүлж болохгүй.

Логог хүрээлж болохгүй.

Логоны хуучин хувилбарыг ашиглаж болохгүй.

Логоны өнгийг өөрчилж болохгүй.

Логоны зохион байгуулалтыг өөрчилж болохгүй.